Дэлхийн хамгийн өндөр эрэгтэй, хамгийн намхан эмэгтэй хоёр уулзав

Египетийн аялал жуулчлалын зөвлөл Гиннессийн номонд орсон Туркийн эрэгтэй, Энэтхэгийн эмэгтэйг өөрийн оронд урьжээ.

251 см өндөр Туркийн фермерч 35 настай Султан Кесен дэлхийн хамгийн өндөр хүнд тооцогддог юм. Харин Энэтхэгийн Жоти Амжи “хамгийн намхан эмэгтэй”бөгөөд түүний өндөр нь ердөө 62 сантиметр аж.

Кесений өндөр нь өнчин тархины хавдартай холбоотой бөгөөд энэ өвчнөөс болоод түүний бие махбодь өсөлтийн дааврыг хэтэрхий их ялгаруулдагийг хэвлэлд дурджээ.

Харин Энэтхэгийн 24 настай эмэгтэй ясны дутуу хөгжлөөс болоод давжаа биетэй болдог удамшлын ахондроплази гэдэг өвчинтэйгэнэ.

Харин одой бүсгүй реалити-шоу болон “Америкийн аймгийн түүх” кино цувралд идэвхитэй оролцдог байна.

Хэвлэлд бичсэнээр, Египетэд тэд дурсгалт газруудад жуулчдыг татах зорилготой зураг татуулах арга хэмжээнд оролцжээ.Юуны өмнө тэд Гизийн пирамид болон Сфинксийн өмнө зургаа татуулсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин