АНУ-д “Кремлийн илтгэл”-ийн шинэ жагсаалтыг гаргажээ

Төрийн дээдалбан тушаалтнууд, төрийн мэдлийн компанийн удирдагчид болон олигархиуд гээд нийт 210 хүний нэр байна.АНУ-д “кремлийн илтгэл” гэгчийг бэлтгэж, конгресст шилжүүлжээ. Угтаа энэ нь хориг арга хэмжээний шинэ жагсаалт юм.

Гэхдээ угжагсаалтад орсоннь ямар нэг хязгаарлах арга хэмжээ шууд авна гэсэн хэрэг биш гэдгийг төрийн департамент тодруулан тайлбарлажээ. Бүр 2017 оны зун томъёолсон конгрессын шаардлагыг биелүүлэхээрэнэхүүжагсаалтыг гаргасан юм гэжамерикийн сангийн яам бас онцлон тэмдэглэсэн байна.

Жагсаалтад орсон210 хүний нэрийгхоёр хэсэгтхувааж болохоор байгаа юм.Иймхувь хүмүүсийн тухай танилцуулах шаардлагагүй гэцгээдэг. Илтгэлд Оросын ерөнхийлөгчийн тамгын газар болон засгийн газрын удирдлага, тодруулвалДмитрий Песков, Дмитрий Медведев, Александр Новак, Сергей Лавров, Владислав Сурков, Валентина Матвиенко, Вячеслав Володин, Игорь Сечин, Алексей Миллер, Сергей Нарышкин,Александр Бортников, Юрий Чайка, Сергей Собянин, Антон Вайно,Алексей Громов болон бусад олон арван нэр цуутай хүний нэроржээ.

Вашингтоны засаг захиргааны үйлдэл ньОросын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх гэсэн оролдлого мөн, гэхдээямар ч үр дүнд хүрэхгүй гэж “кремлийн илтгэл” нийтлэгдэхээс бүр өмнө ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков тэмдэглэж байсан юм. Харин АНУ-д суугаа Оросын элчин сайд Анатолий Антонов телевизийн “Россия 24” сувагт өгсөн ярилцлагадаа Вашингтоны засаг захиргаанымугуйдлан баримтлаж буй хориг арга хэмжээний бодлогод үнэлэлт дүгнэлт өгсөн юм. “Хориг арга хэмжээгээр биднийг айлгаж чадахгүй. Энэ болодоо миний хэлж байгаа зүгээр нэг лоозон биш.Би үнэхээр ингэж бодож байна. Дашрамд дурдахад, миний бие хориг арга хэмжээнд орж байгаа дэлхийн цорын ганц элчин сайд, би үүнийг бахархалтайгаар хэлж байна.Оросын эсрэг хориг арга хэмжээ авч байгаа тэр улс төрчид, тэр хүмүүсбиднийг өөрийн байр сууриаөмгөөлөн хамгаалахгүй хэмээн бодож байгаа юм биш биз гэсэн асуултыг би тавихыг хүсч байна. Бид мэдээжээр тойрон нягтарч, улам хүчтэй болох удирдагч өнөөдөр бидэнд бий, энэ бол Владимир Владимирович Путин” гэж элчин сайд хэлжээ.

Гэхдээ одоо хориг арга хэмжээний тухай ярих нь эрт юм. Юу гэвэл, илтгэлд нэр нь дурдагдсан ньОросын тэр иргэдийн эсрэг хязгаарлалтын арга хэмжээ авна гэсэн үг биш юм. Хэрвээ ажил хэрэгч түншүүдийнх нь эсрэг түрүүнднь хориг арга хэмжээ аваагүй лбол, жагсаалтад орсон хүмүүстэй хийхгэрээ хэлцэл ньамерикчуудадямар ч аюул учруулахгүй.“Кремлийн илтгэлд”1 тэрбумам. доллараас их хөрөнгөтэйтомхон бизнесийн 96 төлөөлөгч оржээ.Энд оросын бизнесийн бүх дээд бүлгийн төлөөлөгчид, тухайлбал Алишер Усманов, Роман Абрамович, Сулейман Керимов, Евгений Касперский, Петр Авен, Владимир Потанин, Алексей Мордашов нар байна.Түүнчилэн илтгэлдАркадийболон БорисРотенберг, Геннадий Тимченко, Олег Тиньков, Вагит Алекперов нарыг бас дурджээ.

Эдгээр болонбусад олон арван хүний нэр баримт бичгийн нээлттэй хэсэгтнийтлэгдсэн юм. Гэвч илтгэлийн нууц хэсэгтөөр хүмүүсийн нэр байж болохыг илтгэлд тэмдэглэжээ. Энэ нь илтгэлийн нийтлэгдсэн хэсэгторсон хүмүүсээсдоогуур албан тушаал хашиж байгаа юмуу нэг тэрбум ам. доллараас бага хөрөнгөтэйалбан тушаалтнууд байж болох ажээ.

Нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсний дараа л “Кремлийн илтгэл” гэгчийн талаарзохихдүгнэлт хийх болно гэж ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийнбичгийн дарга Дмитрий Песков мэдэгджээ.

Энэхүү жагсаалт нь хоёр орны хооронд харилцаа “хэрэг дээрээ тасарч байгааг” гэрчилж байна гэж Холбооны зөвлөлийн гишүүн Владимир Жабаров үзэж байна. Оросын талаас таарч тохирох хариуг авах болно гэж тэр бас тэмдэглэжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин