Өвлийн олимпийн наадмын үеэр болсон хөгтэй явдлууд

Өвлийн спортын төрлүүд тэр даруйдаа олимпийн статустай болоогүй гэнэ. ХIХ зууны сүүлчээр барон Пьер де Кубертен эртний Грекийн уралдаан тэмцээний адилаар олимпийн наадмыг сэргээжээ. Харин эртний Грекүүд өвлийн төрлүүдээрөрсөлдөжбайсан гэж үү? Олимпийн наадам гэж ямар нэг байдлаар дурдалгүйгээр 1924 онд Францын Шамони хотод Олимпийн хорооны ивээлд тэмцээн явуулахаар шийдвэрлэсэн байна. Анх энэ арга хэмжээг өвлийн спортын төрлийн олон улсын долоо хоног хэмээн нэрлэж байжээ.

Тэмцээнд алс холын Аргентины төлөөлөгчид ч ирсэн байна. Гэхдээ тэд яагаад ч юм уралдаан тэмцээнд оролцохоос татгалзжээ.

1920 онд Америкийн Эдди Иган зуны олимпийн наадмын хүнд жингийн боксын тэмцээнд түрүүлсэн байна. Харин боксоор хичээллэхээ больсны дараа бобслей сонирхох болжээ. Ингэхдээ тун дажгүй хичээллэж, 1932 онд спортын энэ төрөлд бас олимпийн аварга болсон байна. Ийнхүү тэрээр зуны болон өвлийн олимпийн наадмын аль алинд нь түрүүлж чадсан дэлхийн анхны тамирчин болжээ.

1928 ондШвейцарын Санкт-Мориц хотод болсон өвлийн олимпийн наадмын үеэр ер бусын дулаан байжээ. Цаначдыг 50 километрийн зайн уралдааныгараанаас гарахад агаарын температур 0 градус байсан байна. Харин барианд ойртох үед бүр ч дулаарч,цанын зам ердөө л хайлчихсан учир, олон цаначин уралдааныг бүрэн дуусгажчадаагүй аж.

1936 оны өвлийн олимпийн наадамд Их Британийн хоккейчид түрүүлсэн байна. Шигшээ баг нь Британичуудад 1:2-ын харьцаатай ялагдахад Канад орон тэр чигээрээ гүнгутралд орж байсан гэдэг.

1956 оны өвлийн олимпид ЗСБНХУ-ын тамирчид анх удаа оролцжээ. Тэгээд ч тун амжилттай оролцож, авсан шагналынхаа тоогоор бусад орноос түрүүлсэн байна. Харин Канадын хоккейчид бас дахин цочролд орж, ЗСБНХУ, АНУ-ын дараа гуравдугаар байр эзлэжээ.

1974 онд норвегийн спортын түүхч Якоб Вааж 1924 оны олимпийн наадмын протоколыг эргэн шалгаж үзсэн байна.Тэгээд тэр трамплины тамирчдын оноог тооцоолоходалдаа гаргасныгилрүүлжээ.Баримт бичгийг шалгаж үзсэний дараа, америкийн Андерс Хауген хүрэл медалийн эзэн болох ёстой болсон байна.Олимпийн хороо тэр тамирчныг яаралтай эрж эхлэсэн байна. Тийнхүү ахмад тамирчин авах ёстой шагналаа 86 настайдааавчээ.

1976 онд өвлийн олимпийн наадмыг америкийн Денвер хотод явуулахаар төлөвлөж байсан аж. Гэвч өнөө үеийн хувьдбараг байхболомжгүй болжээ. Олимпийн наадамд улсын төсвөөс хэтэрхий их мөнгө зарцуулна, дээр нь хотын экологийн байдал алдагдана гэж хотын оршин суугчид мэдэгдэж байжээ. Ийнхүү олимпийн наадмыг Европт яаралтай шилжүүлэхэд хүрч, Австрийн Инсбрук хот өвлийн наадмыг зохион явуулах газар болсон байна.

2002 оны Солт-Лейкийн өвлийн олимпийн наадмын цаначдын тэмцээнд Африкийн Камерун улсын тамирчин АйзекМениоли оролцжээ.Тэрээр тэмцээнд түрүүлэх биш, харин уначихгүйгээр тэнцвэрээ олох нь түүний гол зорилго байсан аж. Үзэгчид болон шүүгчид түүнийг барианд орж ирэхийг их хүлээж, цаначин барианд орж ирэхэд тэмцээнд түрүүлэгчид ч олдоогүй алга ташилтаар шагнуулжээ.

2010 онд Германы чаргачин Давид Меллер мөнгөн медаль хүртсэн байна. Тамирчин медалийнхаа жинхэнэ эсэхийг шалган хазжээ. Харин медаль даагдахааргүй байсан учир тамирчин нэг шүдээ хугалчихсангэдэг.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин