Дэлхийн хамгийн үнэтэй сүрчиг

Италийн тансаг хэрэглээний эд зүйлсийн “Bulgari” ордны жижигхэн шилтэй “Opera Prima” сүрчигийг 200 мянган еврогоор худалдсаныг (манайхаар 603 сая 176 мянган төгрөг–ред.,) Fashion Network сайтад мэдээлжээ.

Эртний Грекийн ваартай адилхан хэлбэртэй бортгоны чимэглэлд алт, өнгөт болон үнэт чулуу, түүний дотор бриллиант (нийтдээ 25 карат жинтэй), цитрин (50 карат), аметист (4,45 карат) хэрэглэсэн байна. Худалдан авагчийн нэрийг зарлаагүй аж.

Нимбэг, амтат жүржийн модны навч, хүдрийн заарны үнэр болон цэцэгсийн анхилам үнэр бүхий уг сүрчгийг үнэртний мэргэжилтэн Даниэла Андрие “Bulgari” ордны 130 жилийн ойд зориулан 2014 онд хийсэн байна.

“Bulgari” бол 1884 онд Ром хотод Грек гаралтай Сотириос Булгарисын үндэслэсэн Италийн үнэт эдлэлийн ордон юм. Түүний нээсэн дэлгүүр эхлээд эртний эд зүйлс, дараа нь өөрийн үйлдвэрлэсэн чимэг зүүлт худалдаж байжээ. Элизабет Тейлор, Софи Лорен, Роми Шнайдер, Жина Лоллобрижида нар энэ брэндийг шүтэн бишэрдэг байжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин