Украинд хоол хүнс хомс байна

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ФАО) болон Дэлхийн хүнсний хөтөлбөр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд зориулан илтгэл бэлтгэжээ. Үүнд Украин хүнсний бараа хомсдож байгаа орнуудын тоонд оржээ.Энэ талаар РИА Новости агентлаг мэдээлсэн байна.

Мэргэжилтнүүд хүнсний бараа хомсдож байгаа 16 улсыг илтгэлд дурджээ. Украинаас гадна энэ жагсаалтад Афганистан, Бурунди, Гаити, Гвинея-Бисау,Бүгд Найрамдах Ардчилдсан Конго Улс, Ирак, Йемен, Либери, Ливан, Мали, Сири, Сомали, Судан, Төв Африкийн Бүгд Найрамдах улс, Өмнөд Судан орсон байна.Түүнчилэн Чад нуурын хил хоорондын нутагт асуудалтай байдал ажиглагдаж байгаа аж.

Жагсаалтад орсон улсуудын хүнсний аюулгүй байдлыг зэвсэгт мөргөлдөөн улам бүр муутгаж байгааг тэмдэглэж байна. Хүнсний хомсдол улам ихсэж, тиймээс хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлэхарга хэмжээ авах нь амин чухал шинжтэй болж байгааг мэргэжилтнүүд цохон заажээ.

Йемений байдал хамгийн хүнд байгаа бөгөөд энд хүн амын 60 орчим хувь (ойролцоогоор 17 сая хүн) ньхүнсний хурц хомсдолд шаналж байна. Түүнчлэн Өмнөд Судан (хүн амын 45 хувь өлсөж байгаа), Сири, Ливан ноцтой асуудалтай тулгарч байгаа бөгөөд ЛивандСирийн дүрвэгсэд олноороо очсон юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин