Украинчууд Орост очиж ажиллахыг хүсч байна
Украины оршин суугчдын талаас илүү хувь нь Орост ажиллах саналыг хүлээн авахад бэлэн байна. Харин 22% нь л үүнийг зөвшөөрөх аргагүйхэмээн үзэж байна. Украины “Зеркало недели” сонинд зориулан Киевийн олон улсын социологийн хүрээлэнгээс явуулсан санал асуулгын явцад ийм дүн гарчээ.
Орос дахь хөдөлмөрийн цагаачлалд хэрхэн хандаж байгаа тухай асуултад тэд "Хэрвээ манайд ажил хийж, мөнгө олох боломж байхгүй бол, ОХУ-д ажиллаж болох юм" гэж санал асуулгад оролцогчдын 41,9 хувь нь хариулсан байна. Ийнхүү санал асуулгад хамрагдагсдын 63,1% нь Украинчууд Орост хөдөлмөр эрхлэж болох юм хэмээн үзэж байгаа ажээ.
Ингэхдээ Украины төвийн нутагт аж төрдөг хүмүүсийн 60%, баруун мужуудын оршин суугчдын 49,4% ньОрост ажиллах асуултад нааштай хандаж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ