Кабул хотын төвд аймшигтай дэлбэрэлт болжээ
Афганистаны нийслэл Кабул хотод террорын ажиллагаа үйлдсэнээр 103 хүн амь үрэгдэж, 235 хүн бэртэж гэмтсэнийг Афганистаны ДХЯ-ны тэргүүн Вайс Бармак мэдээлжээ. Тус орны дотоод хэргийн яам болон аюулаас хамгаалах газрын тэргүүний хамтарсан хэвлэлийн хурлыг афганы телевизийн хэд хэдэн сувгаар шууд дамжуулан нэвтрүүлснийг Интерфакс агентлаг уламжилсан байна.
Нэгдүгээр сарын 28-ны ням гарагийг Афганистаны засгийн газар Кабул хотын дипломатын хороололд болсон дэлбэрэлтэд амь үрэгдэгсдийн хойноос гашуудах үндэсний өдөр болгон зарлажээ. Үүнээс гадна, даваа гарагийг хотын оршин суугчдын хувьд амралтын өдөр гэж зарласныг РИА Новости агентлаг мэдээлсэн байна.
Нэгдүгээр сарын 27-нд амиа золиослогч этгээд Кабул хотын төвд түргэн тусламжийн машинд тавьсан тэсрэх төхөөргийг дэлбэлжээ. Энэ ажиллагааг үйлдсэн гэдгээ радикал үзэлт “Талибан” хөдөлгөөн хүлээсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ