Нэгэн сурагч АНУ-ын түүхэн дэх худал зүйлийг "илчилжээ"

Нийгмийн сүлжээ хэрэглэгчид Америкийн сурагч Кинг Жонсоны бичсэн зохион бичлэгийг нэлээд сонирхжээ. Тэрээр “Америк тивийг нээсэн хүн” гэдэг сэдвийн тухай хичээлийг тайлбарласан байна. “The Independen” сонин түүний дэвтрийн зураг болон тайлбарыг нийтлэжээ.

Тэгээд Жонсон багшийгаа зэмлэсэн байна. Америкийг далайчин Христофор Колумб биш, харин индианчууд нээсэн юм гэж сурагч үзжээ.“Бидний хүлээн зөвшөөрдөг цорын ганц Христофор бол Уоллес юм (Notorious B.I.G гэдэг нэрээрээ алдартай америкийн шүтээн болсон рэппэр Христофор Уоллес) хэмээн ээж маань хэлсэн гэж сурагч бичжээ.

Тэрээр эссенийхээ төгсгөлд “Цагаан арьст хүмүүс хар арьстнуудад яаж түүх зааж чадаж байна аа?” гэж асуужээ. Түүнийзохион бичлэгийг шалгасан багш дор нь гарын үсгээ зураад, сурагчийн ийм бодолд урам хугарсанаа бичсэн байна. Үүнд Жонсон “Ок” хэмээн хариулжээ.

Жонсоны зохион бичлэгийг нийгмийн сүлжээ хэрэглэгч олон хүн сайшаан магтжээ. Үнэмшилтэйгээр шууд шулуухан бичиж, зарчимч байр суурь баримтлаж байгаа түүнийг АНУ-ын ирээдүйн ерөнхийлөгч болно хэмээн тэд бичсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин