Ким Чен Ун улс үндэстнээ эв нэгдэлтэй байхыг уриалав
Умард Солонгосын эсрэг цөмийн дайн дэгдээхээр зэхэж байгаа АНУ-ын өдөөн хатгалгын нөхцөлд эв нэгдэлтэй байхыг БНАСАУ-ын удирдагч улс үндэстэндээ уриалав.
“Манай эх орон нэгт бүх хүн бамбай, давагдашгүй цайз болох ёстой” гэж Ким Чен Ун мэдэгджээ.
Цэргийн түгшүүртэй байдал нь Солонгос хоорондын хэлэлцээ хийх замд гол саад болж байгаа юм гэж түүний хэлснийг хэвлэлд дурдсан байна. Ким Чен Ун Умард, Өмнөдийн хэлхээ холбоог хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэхийг бас уриалжээ.
БНАСАУ-ын тамирчид олимпийн наадамд оролцохоор Өмнөд Солонгост очоод байна. Жишээ нь Панжу хотод эмэгтэй хоккейчдын багийг угтжээ. Тус баг 12 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд тэд сүүлийн 30 жилд анх удаагаа Умард, Өмнөд Солонгосын тамирчдаас бүрдэх нэгдсэн багт бэлтгэл сургуулилт хийх юм.
Үүнээс гадна, Умард Солонгосын төлөөлөгчдийн найман гишүүн Пёнчаны олимпийн объектуудад үнэлгээ өгөх ажээ. Ирэх хоёрдугаар сарын 9-нд хоёр орны тамирчид өвлийн олимпийн нээлтийн ёслолын үеэр нэг далбаан дор жагсан явах юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ