Пёнчаны олимпод ОХУ-ын далбаа авч орохыг хоригложээ

ОХУ олимпийн наадамд оролцогч орон биш. Тиймээс наадамд оролцохгүй орнуудын далбааг индэрт байлгах хориотой гэж зохион байгуулах хорооны мэдээнд дурджээ.

Олон улсын олимпийн хороо(ОУОХ) Олимпийн наадамд оролцохгүй орнуудын үндэсний далбааг Пёнчаны наадмын индэрт авч орохыг хоригложээ. Энэ тухай мэдээлэл Өмнөд Солонгосын Олимпийн наадмын зохион байгуулах хорооны албан ёсны сайтад гарсан байна.

Ийнхүү ОХУ олимпийн наадамд оролцогч оронд тооцогдохгүй байгаа учир,оросын гурван өнгөт далбаа ч хоригт хамрагдаж байгаа юм. Харин тамирчид нь “Оросын олимпийн тамирчин” гэсэн статустайгаар тэмцээнд оролцох юм.

Түрүүнд нь ОУОХ ОХУ-ын хэд хэдэн гол тамирчин, түүний дотор уран гулгалтын Ксения Столбова, Иван Букин, тэшүүрчин Виктор Ан, биатлонч Антон Шипулин, Сергей Устюгов болон бусад тамирчныголимпийн наадамд уригдсан тамирчдын жагсаалтаас хасчээ. Эдгээр тамирчин Ричард Макларены илтгэлд дурдагдаагүй, сэргээшийн хэрэгт холлбогдоогүй ч, ийнхүү олимпийн тэмцээнд оролцох эрхгүй болсон байна.

Оросын олимпийн хороо оросын “цэвэр” тамирчдыг урихаас татгалзсан шалтгааныг тайлбарлахыг хүссэналбан ёсны хүсэлтийг ОУОХ-нд илгээсэн байна. “Өчүүхэн ч сэжиг байхгүй” гэсэн үндэслэлээр уригдсан тамирчдын жагсаалтыг гаргасан гэж сүүлд нь ОУОХ-ноосмэдэгджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин