Ким Чен Уныг сүрдүүлэх зорилгоор цөмийн зэвсэг ашигладаг гэв
Америкийн тагнуулын төв газрын захирал Майк Помпео Вашингтонд үг хэлэхдээ, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун сүрдүүлэх үүднээс цөмийн зэвсгийн нөөц бүрдүүлж, түүнийг ашиглах бодолтой байна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Цөмийн зэвсгийннөөц сан бий болгох нь Умард Солонгосын хувьд “зүй ёсны алхам “ болсныгтэр дурдсан байна. Ингэхдээ Умард Солонгосын эрх баригчид “сүрдүүлэх зорилгоор” цөмийн зэвсгийн санг ашиглах болно гэдгийг ТТГ-ын тэргүүн тэмдэглэжээ.
“Хийсэн дүн шинжилгээнээс үзвэл, Ким Чен Унганцхан удаагийн амжилттай туршилтаар санаа амрахгүй,. Түүнд цөмийн зэвсгийн нөөц сан, янз бүрийн олон газраас пуужин харваж, байнд хүргэх боломж хэрэгтэй байгаа юм” гэж Помпео мэдэгдсэн байна.
Өнгөрсөн онд БНАСАУ хэд хэдэн удаа пуужин харваж, цөмийн зургаа дахь туршилтаа хийсэнюм. Үүний дараа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл тус орны эсрэг хориг арга хэмжээг гурван удаа чангатгасан билээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ