Цаазлуулсан гэх бүсгүй Өмнөд Солонгост иржээ

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд БНАСАУ-ын төлөөлөгчид Өмнөд Солонгосын Каннын хотод анх удаа ирлээ. Тэд олимпийн наадмын үеэр Умард Солонгосын жүжигчдийн тоглох газруудыг үзэж байгаа аж. Төлөөлөгчид долоон хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд нэрт дуучин бүсгүй Хен Сон Воль бүрэлдэхүүнд нь оржээ. Тэрээр “Samjiyon” найрал хөгжим, “Moranbong” хамтлагийг удирддаг бөгөөд түүнийг цаазлуулсан гэж Өмнөд Солонгосын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд эндүү мэдээлж байсанюм. Үүнээс гадна, Хен Соль Волийг БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай учиртай байсан гэх.

Хен Сон Воль Каннын хотод хоёр өдрийн айлчлалаар ирсэн төлөөлөгчдийг тэргүүлж байгаа юм. Олимпийн болон параолимпийн наадам Пёнчанд төдийгүй, Өмнөд Солонгосын зүүн нутгийн бусад хотод болох юм. Ёнхап агентлагийн бичсэнээр, Умард Солонгосын төлөөлөгчдийг цагдаа нар болон олимпийн эзэн орны тагнуулын албаны ажилтнууд маш хатуу хамгаалж байгаа аж. Сэтгүүлчид төлөөлөгчдийн тэргүүнээс айлчлалынх нь тухай асуухад, Хен Сон Воль огт дуугаралгүй зүгээр линээмсэглэж байжээ.

Төлөөлөгчид Умард Солонгосын жүжигчдийн тоглох тайзуудыг үзэж, аудиосистемийг шалгаж, тоглолтын цагийн хуваарь болонбусад ажил төрлийн шинжтэй асуудал хэлэлцэж байгаа аж.

Блумберг агентлагийн мэдээлснээр, төлөөлөгчид Каннын хот очих замдаа Сөүлээр оржээ. Агентлаг Хен Сон Волийг БНАСАУ-ын хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг гэж бичсэн байна.

Найрал хөгжмийн удирдаачийг цаазласан гэхмэдээ нь БНАСАУ-ын тухай хамгийн дуулиантай худал мэдээ болсон юм. Хен Сон Воль болон бас 11 жүжигчнийг олны өмнө цаазласан тухай Өмнөд Солонгосын томоохон сонины нэг болох “Чосон ильбо” сонинд 2013 онд бичиж байв. Бүжигчид, хөгжимчдийг библийн судар хадгалж, порно зураг хэвлэж байсан гэх хэргээр буудан алсан гэх. Гэвч есөн сарын дараа Хен Сон Воль улсын телевизээр гарсны дараа энэ худал ярианы учиг тайлагджээ.

Умард болон Өмнөд Солонгос 2018 оны өвлийн наадамд нэг тугийн дор оролцох юм. БНАСАУ хөршдөө тамирчид төдийгүй, найрал хөгжим, дуучин, бүжигчид гээд нийтдээ 140 төлөөлөгч илгээхажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин