Туркийн арми зорилгодоо хүрсэн үед цэргийн ажиллагаагаа дуусгана гэв
Туркийн армикурдийн анги, нэгтгэлүүдийг устгаж, тавьсан зорилгодоо хүрсэн тэр үед “Чидун модны мөчир” цэргийн ажиллагаа дуусна. Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганингэж мэдэгдсэнийг “Yeni Safak“ сонинд мэдээлжээ.
“Евфратын бамбай” ажиллагааны тавьсан зорилгод хүрсэн цагт л Африны ажиллагаа дуусна” гэж Эрдоган хэлснийг сонинд дурдсан байна.
Өмнө нь Турк улс уг ажиллагааны үеэр хохирол амссаныг анх удаа албан ёсоор хүлээсэн юм. Сирийн хилийн ойролцоох тулалдаанд туркийн нэг цэрэгалдаж, бас нэг цэргийн албан хаагч шархаджээ.
Сирийн Афринхотын хавьд курдийнанги, нэгтгэлдүүдийн байрлалыг их буугаар буудсаны дараа нэгдүгээр сарын 20-нд “Чидун модны мөчир” ажиллагаа эхлэсэн юм. Туркийн нисэх хүчин курдүүдэд цохилт өгсөөр байгаа аж. Сирийнхойд н утагт завсрын бүс байгуулж, террористуудыг (сирийн курдуудыг) устгах нь уг ажиллагааны зорилго гэдгийгТуркийн ерөнхий сайд БиналиЙылдырым мэдэгдэж байсан юм. Энэ бүснь Сирийннутгийн гүн рүү 30 км үргэлжлэх ажээ. Туркийн цэрэг Сирийн хилд хуягт техник, анги бөөгнөрүүлээд байна.
Олонхи олон улсын байгууллага “Чидун модны мөчир” ажиллагааг зэмлэн буруушаасан юм. НҮБАфринд хүмүүнлэгийн өргөн цараатай ажиллагааявуулж эхлэх гэжбайгаагаа мэдэгджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ