Өсвөр насыг 24 болгох санал гаргажээ
Эмч нар аж үйлдвэржсэн орнуудад өсвөр насыг 24 болгож нэмэгдүүлэхийг санал болгожээ. Учир нь өрнөдөд залуу хүмүүс удаан хугацаагаар сурч, хожуу гэрлэж, хожуу хүүхэдтэй болдог гэж үзэж байна. Эрдэмтдийн өгүүлэл эрдэм шинжилгээний “Lancet”сэтгүүлд нийтлэгджээ.
Тэдний бичсэнээр, хэрвээ урьд нь залуус 19 настайдаа том хүний амьдралд орж байсан бол одоо ойролцоогоор 24 настайдаа орж байгаа гэнэ. Үүнтэй холбогдуулан шинжээчид хэд хэдэн орны хууль тогтоомжид шинэ өөрчлөлт оруулахыг санал болгож байгаа аж.
Гэхдээ Өрнөдийн энэ санаачлагыг зарим хүн эсэргүүцэж, шинэ өөрчлөлт нь “залуу хүмүүсийг улам лхүүхдэрхүү болоход хүргэнэ хэмээн нотлож байна.
Харин эмч нар өсвөр насыг нэмэгдүүлэхийг дэмжихдээ хүлээн зөвшөөрсөн ойлголтоор, хүнийг насанд хүрснээс хойш хэдэн жилийн турш түүний тархи үргэлжлэн хөгжиж байдаг гэсэн шалтгааныг дурдаж байгаа ажээ. Түүнчлэн эрдэмтэд өөрсдийгөө хамгаалахдаа 25 нас хүртэл олонхи залуу хүний “агт араа” ургадаггүйг дурдсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ