Муурандаа 30 мянган евро гэрээслэн үлдээжээ
Италид нэг муур 30 мянган евро өвлөн үлдэж, өглөө болон оройдоо сам хорхой идэж байна гэж “La Stampa”сонинд бичжээ.
Жерри хэмээх муур далайн бүтээгдэхүүн идэхийн сацуу, дөрвөн хэвтэртээ ээлжлэн унтаж байгаа аж.
Хэдэн жилийн өмнө гудамжнаас олдсон энэ муур сүүлд нь дэлхийн хамгийн баян муурын нэг болчих юм гэж хэн ч төсөөлөөгүй биз.
Түүний эзэн эмэгтэй гэрээслэлдээ өв залгамжлагчид нь муурыг аятайхан байлгахын тулд шаардлага гарвал үнэт чимэг зүүлт болон тавилгыг худалдаж болох гэнэ. "Жерри муур ээжийн минь хувьд хүүгээс нь илүү хайртай амьтан байсан юм" эмэгтэйн охин ярьжээ.
“Одоо ээжийнхээ хүслийг биелүүлэх л үлдэж байна. Тэр амьдралын бүхий л хэлбэрийг хүндэтгэн үзэхэдбиднийг сургасан юм” гэж охин хэлсэн байна.
Эзэн ньнөгөө ертөнцөд явсныг Жерри муур мэдэхгүй байгаа ч, жаахан цөхөрсөн янзтай байгаа аж. Гэхдээ сам хорхойг дуртай нь аргагүй идэж байгаа гэнэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ