Террористууд Кабул хотын зочид буудалд олон хүний аминд хүрчээ

Афганистаны нийслэл Кабул хотын таван одтой “Intercontinental” зочид буудалд террорын халдлага үйлдэх үеэр 18 хүн амь үрэгджээ. Зарим эх сурвалжид 43 хүн амиа алдсан тухай мэдээлж байгааг телевизийн “Tolo News” суваг уламжилсан байна.

Террористууд нэгдүгээр сарын 20-ны бямба гарагт зочид буудалд зэвсэглэн халджээ. 17 гаруй цаг үргэлжилсэн уг халдлагад оролцогчдыг устгасан байна. Зургаан хүн амь үрэгдсэн тухай өмнө нь мэдээлж байсан ч үүнээс хавьгүй олон хүн алагдсан гэж хэрэг явдлыгхарсан хүмүүснотлож байгаа ажээ.

Хоёр цаг завсарласныг эс тооцвол, буун дуу, дэлбэрэх чимээ зочид буудлаас шөнөжингөөсонсогдож байсан байна. Өглөө гэхэд тусгай зориулалтын отрядынхан хэргийн газарт иржээ.Халдлага үйлдсэн хүн зургаан хүн байсныг Афганы дотоод хэргийн яам мэдээлж байна. Энэ хэргийг үйлдсэн гэдгээ “Талибан” хөдөлгөөн хүлээжээ.

Халдлага үйлдэх үед зочид буудалд мэдээллийн технологийн асуудалд зориулсан бага хурал болон хоёр хурим болж байсныг учрыг мэдэх хүмүүс мэдээлж байна.Хамгаалалтынхан зочид буудлаас 129 хүн, түүний дотор гадаадын 41 хүнийг гаргаж амжжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин