Ханиалгаж байгаад хавиргаа хугалчихжээ

Америкийн 66 настай эмээ халдварт өвчнөөс үүдэлтэй хүчтэй ханиалгаас болж хувиргаа хугалжээ. Эрдэм шинжилгээний “The New England Journal of Medicine” сэтгүүлд энэ тухай бичсэн байна.

Эмэгтэй хий ханиалгаж, хоёр долоо хоногийн өмнөөс баруун сүвээгээр нь хүчтэй өвдөх болсноор эмчид үзүүлжээ. Эмчид хандахаас таван өдрийн өмнө түүнд амьсгалын дээд замын вирусийн халдварт өвчин туссан гэсэн онош тавьж, эмчилгээ хийсэн ч үр дүн өгөөгүй байна.

Түүнд үзлэг хийхэд баруун сүвээ нь ихэд хөхөрч, цээжний баруун тал их эмзэглэх болжээ. Энэ байдлыг тайлбарлаж болох гэмтэл бэртэл авсанаа өвчтөн санахгүй байсан аж. Харин баруун талын ес дэх хавирга хугарч,зөрсөн болохыг компьютерын томографын шинжилгээ харуулжээ.

Өвчтөний залгиураас арчидасын шинжилгээ авч, үүгээр хөхүүл ханиадны савханцар илэрсэн байна. Эмэгтэй татран, сахуу болон хөхүүл ханиадны тарилга найман жилийнөмнө хийлгэж, үүнээс хойшвакцин хийлгэж байгаагүй ажээ. Тийнхүү эмч нар түүнд хөхүүл ханиадтай гэсэн онош тавьж, антибиотикийн эмчилгээ бичиж өгсөн байна. Түүнчлэн хугарсан хавиргыг тэгшилж, хавирга хооронд үүссэн цүлхэнг авах мэс засал хийх шаардлагатай болжээ.

Удаан хугацаагаар бөгшүүлэн ханиалгах нь энэ халдварт өвчний онцлог шинж юм. Энэ нь зарим тохиолдолд хөхүүл ханиалганы үед хүчтэй ханиахад хавирга хугарч, хавирга хоорондын судас гэмтэж болдогийг харуулж байна.

Эвгүй найтааснаас болоод, залигуурын хана урагдсаны дараа Их Британийн нэг оршин суугч эмнэлэгт хэвтэж, долоо хоног ходоодны хаймсуураар хооллож байсныг саяхан мэдээлсэн юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин