Олимпод оролцох Оросын тамирчдын тоог цөөрүүлэв
Олон улсын олимпийн хороо Пёнчанд болох өвлийн олимпийн наадамд оролцох Оросын тамирчдын тоог цөөрүүлснийг Интерфакс агентлаг уламжилжээ.
“500 тамирчдаас бүрдсэн урьдчилсан бүртгэлийн анхны тоог өнөөдрийн байдлаар 111 хүнээр цөөрүүлээд байна” гэж ОУОХ-ны хэвлэлийн албаны мэдээнд дурджээ.
Сэргээшийн эсрэг дүрэм зөрчсөн тамирчид жагсаалтад байхгүйг тэмдэглэсэн байна. Үүнээс гадна, урьдчилсан нэрсийн жагсаалтад орсон тамирчдын 80 гаруй хувь нь Сочигийн олимпийн наадамд ерөөс оролцож байгаагүй ажээ.
Олимпийн наадамд оролцуулахаас татгалзсан тамирчидтай ажиллаж байсан 51 дасгалжуулагч, 10 эмнэлгийн ажилтныг өвлийн Олимпийн наадамд урихгүй байхыг бас зөвлөсөн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ