Пентагон АНУ-ын цэргийн гол өрсөлдөгчдийг нэрлэжээ

АНУ-ын батлан хамгаалах яам цэргийн шинэ стратеги боловсруулж, үүндээ Орос, Хятадыг АНУ-ын стратегийн гол өрсөлдөгч хэмээн нэрлэсэн байна.

"Орос, Хятадтай өрсөлдөх нь их хэмжээний, тогтвортой хөрөнгө оруулалт шаардана. Учир нь энэ заналхийлэл АНУ-ын аюулгүй байдал, сайн сайхан амьдралын эсрэг бодитой чиглэж байгаа юм” гэж баримт бичигт дурджээ.

“Энэ аюул цаашид ч нэмэгдэнэ” гэж Пентагон таамаглаж байна. Орос, Хятадын зэрэгцээ АНУ-ын аюулгүй байдалд Иран, Умард Солонгос заналхийлж байгааг цэргийн шинэ стратегид бас тэмдэглэсэн байна.

АНУ-ын үндэсний аюулгүй байдлын стратегийг 2017 оны арванхоёрдугаар сард танилцуулж,“ревизионистууд” болон олон улсын террорын байгууллагуудыг нэрлэжээ. Вашингтонд Орос, Иран, Умард Солонгос, Хятадыг “ревизионист улс” хэмээн удаа дараа нэрлэж байсан юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин