Ууттай цай аюултай болох нь нотлогдов
Ууттай цай уух нь аюултай гэдгийг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрчээ. Энэ талаар anews.com порталд бичсэн байна.
Ууттай цай уух дуртай хүмүүс анхилуун үнэртэй, ашиг тустай цай ууж байна хэмээн боддог ч, биедээ хортой олон бодис шингээдэг ажээ. Тийнхүү “цаг хэмнэх нь бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг” гэж эмч нар үзэж байна.
Юуны өмнө хортой нэмэлтүүдийн дотор хлор байдаг аж. Энэхүү бодис бие махбодийг хордуулж эхлэдэг байна.
Хоёрт, уутлах цайг хуучин цайны навчнаас хийдэг бөгөөд ийм навч нь хөрсөнд агуулагддаг эрүүл мэндэд аюултай фторидыг өөртөө шингээдэг байна. Ийм бодис нь бөөр болон ясанд сөргөөр нөлөөлдөг аж.
Уутанд байгаа цай төдийгүй, уут нь өөрөө аюул дагуулдаг байна. Мөн нөгөөх хлор нь уутыг цав цагаан өнгөтэй болгодог гэнэ. Халуун усанд дүрснээр үйлчлэл нь хэд дахин ихэсдэг пестицидүүд уутнаас басилэрчээ.
Энэ бүгд нь хорт хавдар, дархлааны асуудал, түүнчлэн эмэгтэйчүүдийн үргүйдэл зэрэг сөрөг үр дагаврыг учруулж болох аж.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ