Умард Солонгосын цөмийн зэвсгийн тоог шинжээчид гаргажээ

Америкийн шинжээчид Умард Солонгосын цөмийн санд байж болох цэнэгт хушууны тоог гаргасан байна. Энэ талаар “Bulletin of Atomic Scientists” сэтгүүлд бичжээ.

Нээлттэй эх сурвалжуудаас авсан мэдээгээр, Пхеньяны эрх баригчид хэрэглэхэд бэлэн болсон 20 цөмийн цэнэгт хушуутай байж болох ажээ. Ингэхдээ БНАСАУ-д 60 хүртэл тооны байлдааны цэнэгт хушуу үйлдвэрлэхэдхангалттай нөөц байгаа гэнэ.

Умард Солонгосын пуужингийн болон цөмийн хөтөлбөрт нэлээд ахиц гарч, хэд хэдэн амжилттай туршилт хийснийг шинжээчид хүлээн зөвшөөрчээ.

“Хоёр нь дунд зэргийн, нэг нь өндөр хүчин чадалтай цөмийн зургаан туршилт хийсний дараа БНАСАУ янз бүрийн хүчин чадалтай цөмийн бөмбөг хийж чадах нь эргэлзээгүй юм. Хэрвээ тус орны цөмийн сан хараахан бүрэн хэмжээнд хүрээгүй ч, энэ нь цаг хугацааны л асуудал юм” гэж шинжээчид бичжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин