Казахстанд автобус шатаж, 52 хүн амиа алджээ

Казахстанд шатсан автобус Узбекистанаас Орос руу явж байжээ. Галд 52 хүн амиа алдсаныг РИА Новости агентлаг мэдээлсэн байна.

Энэ эмгэнэлт явдал Актюбинск мужид Самара-Шымкентийн замд болжээ. Ердөө таван хүн, түүний дотор гурван жолоочмашинаасгарч чадсан байна.

Мужийн захиргааны ажилтны хэлснээр, цахилгааны утсанд богино холбоос үүссэн нь гал гарах шалтгаан байж мэдэх ажээ. Гэхдээ өөр хувилбаруудыг ч шалгаж байна. Ажилтны хэлснээр, автобусны хажуугийн хаалга түгжигдсэн байснаас ийм олон хүн амь үрэгджээ.

Шатсан автобусны эзэнд зорчигч тээвэрлэх зөвшөөрөл байгаагүйг Казахстаны Хөрөнгө оруулалт, хөгжлийн яамны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.

Энэхүү аймшигт хэрэг явдал нэгдүгээр сарын 18-ны өдөр Актюбинск мужийн замд болсон юм. Автобусанд 57 хүн явжээ. Үүнээс52зорчигч нь Узбекистианы иргэн байсан аж.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин