ОХУ цөмийн зэвсэг хориглох тухай гэрээнд нэгдэхээс татгалзав

Оросын Гадаад харилцааны сайд Сергей Лавров НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн цөмийн зэвсэг хориглох тухай асуудлаар хийсэн хуралдаан дээр үг хэлэхдээ, тус улс цөмийн зэвсэг хориглох тухай гэрээнд нэгдэхгүй гэж мэдэгдсэн байна. Оросын ГХЯ-ны сайтад ингэж мэдээлжээ.

2017 оны долоодугаар сарын 7-нд НҮБ-ын төв байранд 53 орны төлөөлөгч уг гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд ингэхдээ Гайна, Тайланд, Ватикан гэрээгнэгэнтбатлаад байгаа юм. Гэвч Орос, АНУ, Хятад болон цөмийн зэвсэгтэй бусад улс энэ гэрээнд гарын үсэг зураагүй байна.

“Орос улс цөмийн зэвсэг хориглохтухай гэрээнднэгдэх бодолгүй байна. Бүх улсын, түүний доторЦөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх тухай гэрээнд заасанчлан, цөмийн зэвсэгтэй орнуудын аюулгүй байдлыг адилхан хангах нөхцөлд зэвсгийг бүх нийтээр, бүрэн хурааснаар л цөмийн зэвсгийг бүрэн устгах боломжтой юмгэдгийг бид үндэс болгож байна” гэж Лавров мэдэгджээ.

АНУ-д суугаа Оросын элчин сайд Анатолий Антонов цөмийн зэвсэг хориглох тухай гэрээнээс үүдэн гарч болох сөрөг үр дагаврын тухай түрүүнд нь яриад,уг гэрээцөмийн зэвсэгтэй улсуудын хууль ёсны ашиг эрх ашгийг харгалзан үзэхгүй байгаа учир, цөмийн зэвсэг хураах үйл явцыг урагш ахиулахад тус болж чадахгүй гэдгийг цохон заасан юм.

Үй олноор устгах зэвсгээс үүдэн гарч буй аюул ихсэж, цөмийн мөргөлдөөн гарах вий гэсэн болгоомжлолхүйтэн дайны үеэс хойш хамгийн өндөр түвшинд байна. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Аюулгүйн Зөвлөлийн дээрх хуралдаан дээр үг хэлэхдээ ингэж мэдэгджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин