Умард, Өмнөд Солонгосын тамирчид нэг далбаан дор жагсана
Хоёр багийн тамирчид Пёнчаны олимпийн наадмын нээлтийн үеэр нэг далбаан дор жагсан явахаар БНАСАУ, Өмнөд Солонгосын албан ёсны төлөөлөгчид тохиролцсоныг телевизийн BBC News суваг мэдээлжээ.
Хоёр тал Умард Солонгосын багийн тамирчдын тоог бас тохиролцсон байна. Энэзорилгоор тэд цэрэггүй бүсэд зургаан удаа уулзсаныг РИА Новости агентлаг тэмдэглэжээ.
Тохиролцсон ёсоор, олимпийн наадмын нээлтийн үеэр хоёр орны багийнхан “Улс үндэстнээ сэргээн нэгтгэхийг эрмэлзэж байдгаа илтгэн харуулах” ажээ. Тэд Солонгосын хойгийг хөх өнгөөр дүрсэлсэн цагаан далбаан дор хамт жагсан явах юм.
Үүний зэрэгцээ хоёр Солонгос эмэгтэй хоккейчдын нэгдсэн баг бүрдүүлж, Умард Солонгосын уулын цанын Масикрён баазад хамтарсан бэлтгэл сургуулилт хийх ажээ. Умардын олимпийн багт 150 хүн орохыг мэдээлж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ