Трампын эрүүл мэнд сайн байгаа шалтгааныг тайлбарлажээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын эрүүл мэндун сайн байгаагийн шалтгаан нь түүний гайхалтай сайн ген юм гэж Цагаан ордны ерөнхий эмч Ронни Жексон хэлжээ.

Америкийн төрийн тэргүүн спортоор тогтмол хичээллэдэггүй, түргэн хоол иддэг хэдий ч, эрүүл бие, их эрч хүчээрээ гайхуулж болно гэдгийг Жексон дурдсан байна. Трампад танин мэдэх болон сэтгэлгээний гаж асуудал байхгүй гэж эмч бас тэмдэглэжээ.

Цагаан ордны тэргүүн “200 наслахгүй нь мэдээжхэдий ч, түүний наслах дундаж нас бусад эрчүүдийнхээсбага байхгүй” гэж Жексон онцлон тэмдэглэсэн байна.

Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд орсноосоо хойшанх удаа эмнэлгийн шинжилгээ хийлгэсэн юм. Ерөнхийлөгчийг АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний Уолтер Ридийн нэрэмжит үндэсний анагаах ухааны төвд ерөнхийлөгчид шинжилгээ хийжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин