Крымыг Оросынх гэдгийг хүлээн зөвшөөрөхийг уриалжээ

ОХУ Крымын хойгийг хэзээ ч татгалзахгүй, тиймээс АНУ түүхийн эсрэг байр сууринд тулгуурласан стратеги боловсруулах хэрэггүй. Ньюпорт дахь АНУ-ын тэнгисийн цэргийн коллежийн багш Лайл Голдстайн “The National Interest” сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэлдээ ингэж бичжээ.

1783 онд уг хойг Оросынх болж,үүнээс гадна Британи, Франц, Крымын дайнаар Османы эзэнт гүрний эсрэг болон дэлхийн хоёрдугаар дайнд нацистын Германы эсрэг Крымын хойгийг удаа дараа хамгаалж ирснийг тэр дурдсан байна.

“Урьд нь Крым Оросынх байсанд АНУ нухацтай хандаж байсан нь хар тэнгис дэх энэ цус нэвчсэн хойгийг Оросын тал өөрийнх хэмээн үзэж байгаатай арсалдах гэсэн санаархал. Үүнд үндэслэсэн Евроази болон дэлхийн бусад нутаг дахь Америкийн бодлого инээдэмтэй болохыг тов тодорхой харуулж байна” гэж Голдстайн бичжээ.

Орос улс Крымыг өөрийн нутаг хэмээн үзэхээ хэзээ ч болихгүй, тиймээс Вашингтоны засаг захиргаа бодит байдлыг үндэс болгон, Оростой харилцаагаа сайжруулж, өмнөх бодлогоосоо татгалзах хэрэгтэй гэж эрдэмтэн дурджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин