Монгол улсыг офшорын хар жагсаалтаас "хасна"

Европын холбоо санхүүгийн ил тод байдлыг хангах, татварын гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор зохих арга хэмжээ авдаггүй байсан 8 орныг офшорын хар данснаас хасахбодолтой байгааг Ройтерс агентлаг өчигдөр мэдээлжээ.

Ийнхүү Панам, Өмнөд Солонгос,Монгол, Арабын нэгдсэн эмират улс, Тунис, Барбадос, Гренада, Маког жагсаалтаас хасахаар төлөвлөж байна. Эдгээр улс болон нутаг дэвсгэрийн эрх баригчид энэ салбар дахь ЕХ-ны шаардлагыг биелүүлэхийн тулд татварын дүрэм журмаа өөрчлөх баталгаа өгсөнтэй холбогдлуулан ЕХ-ны гүйцэтгэх байгууллагууд ийм санаачлагагаргажээ.

Мэргэжилтнүүдийн хэлснээр, уг асуудлыг маргааш буюу нэгдүгээр сарын 17-ндЕХ-ны орнуудынбайнгын төлөөлөгчдийн уулзалтаар хэлэлцэх аж. Эцсийн шийдвэрийг ЕХ-ны улсуудын сангийн сайд нарын уулзалтаасдараа долоо хоногт гаргах төлөвтай байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин