Нэрт физикч дэлхий яг хэзээ сөнөхийг хэллээ
Британийн нэрт физикч Стивен Хокинг дэлхий гарцаагүй сөнөхийг хэлээд, энэ сүйрлийн нарийн товыг дурджээ.
Хэрвээ дэлхийн уур амьсгал өнөөдрийнх шиг цаашид өөрчлөгдөх юм бол, ирээдүйд манай гарагийн агаар мандал маш их халж, Сугар гарагийнхыг санагдуулж эхлэнэ гэдэгт Хокинг итгэлтэй байна. Сугар гарагийн гадаргуугийн температур Цельсийн 467 орчим градус байдаг бөгөөд агаарын даралт нь дэлхийнхээс 96 дахин их байдаг аж.
Хүлэмжийн нөлөөний улмаас энэ гарагт уур амьсгалын байдал ийм болсон бөгөөд энэ нөхцөлд үүлний зузаан давхарга нарны дулааны нэвтрүүлдэг ч,буцаж гарах боломж олгодоггүй байна.
Эрт дээр үед Сугар гарагийн нөхцөл байдал огт өөр байсан байж болох бөгөөд энэ гарагт далай, тэнгисүүд байсан байж болох ч, Наранд ойр байдгаас болоод яваандаа далай, тэнгис ууршиж, агаар мандлыг их хэмжээний уураар дүүргэжээ.
Одоо Дэлхийд нэлээд бага хэмжээтэй ч, ийм үйл явц болж байгаа аж. Бүр 100 жилийн дараа манай гарагийн уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох аргагүй болж, хүн төрөлхтөний шинэ орон гэрийг эрж хайх асуудал гарна хэмээн Хокинг хэлж байна.
Дэлхийн дулааралт бодитой гэдэгт эргэлзэж буй хүмүүсийг Сугар гарагт нисч очихыг эрдэмтэн зөвлөөд,энэ аялалын мөнгийг ч төлнө гэдгээ амлажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ