Путиний сонгуулийн штабыг тэргүүлэгч тодорхой болов
Рогачевын нэрэмжит төвийн тэргүүн Александр Румянцев, КамАЗ-ын ерөнхий захирал Сергей Когогин, “Сириус” төвийн тэргүүн Елена Шмелева нар 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд оролцох Владимир Путинийсонгуулийн штабын тэргүүн нар болжээ.
Путин Москвад өөрийн сонгуулийн өмнөх штабаар орж, гарын үсэг цуглуулах ажлыг шалгаж байгаа сайн дурынхантай уулзаж, Румянцев, Когогин, Шмелева нартай тусад нь ярилцсан байна. Тэр энэ “чухал” ажилд оролцохыг зөвшөөрсөн тэдэнд талархал илэрхийлсэн байна. Үүнээс гадна тэр ”гагцхүү хуулийн хүрээнд ажиллахыг” штабын ажилтнуудад бас уриалсан байна. Иргэдэд ашигтай ямар ч алхам хийхэд бэлэн байгаагаа төрийн тэргүүн бас илэрхийлжээ.
Ойрын үед ерөнхийлөгчийн сайт, олон нийтийн хүлээн авах газар болон холбооны шууд шугам ажиллаж эхэлнэ гэж Шмелева хэлсэн байна. Путинийг нэр дэвшигчээр бүртгэхэд шаардлагатай гарын үсгийн тэн хагасыг зургаан өдөрт цуглуулж чадсаныг тэр бас дурджээ.
Мөн сэтгүүлч Андрей Кондрашов ерөнхийлөгчийн сонгуулийн штабын хэвлэлийн нарийн бичгийн даргаар ажиллана гэдгээ хэлсэн байна. Кондрашов хэд хэдэн баримтат кино, түүний дотор 2014 оны хаврын хэрэг явдлын тухай“Крым.Эх орондоо эргэж очих зам” гэдэг баримтат кино бүтээсэн юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ