Японы сансрын нисэгч өндөр болоогүй гэдгээ мэдэгджээ
Сансарточсоноосоо хойш 9 см өндөр болсон гэж Норишиге Канаи өмнө нь мэдээлсэн юм. Гэтэл тийш биш ажээ.
Японы сансрын нисэгч Норишиге Канаи гэнэт өндөр болчихлоо гэж мэдээлж байсан нь зүгээр л хэмжилтийн алдаа байсан гэдгийг өөрийн Twitter-ийн хуудсанд бичжээ.
Олон улсын сансрын станцад ирснээр 9 см өндөр болсон учир “Союз” хөлгийн суудалд багтахгүй байх хэмээн эмээж байна гэж Канаи өмнө нь бичсэн юм.Сансарт таталцлын хүч байхгүйгээс болоод хүн үнэхээр бага зэрэг өндөр болдог ч,хэн ч 9 сантиметрээр өндөр болж байгаагүй гэж мэргэжилтнүүд хэлсэн байна.
Сүүлд нь Канаи ингэж эндүү мэдээлсэндээ уучлал эрээд, түүний гэнэт өндөр болсон шалтгаан нь хэмжилтийналдаа байсныг дурджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ