Орост аялах гэж буй бол үүнийг эргэж харахыг зөвлөв

АНУ-ын төрийн департамент жуулчдад зориулсан интерактив газрын зураг бүхий сайтыг танилцуулжээ. Порталд интерактив газрын зураг байршуулж, аялахад аюулгүй байдлын түвшингээр нь дэлхийн бүх орныг хуваасан байна. Орос, Нигер улс хоёр аялах гэж байгаа бол үүнийгээ эргэж харвал зохих улсуудын гурав дахь бүлэгт оржээ.

Газрын зурагт улс орнуудыг нийт дөрвөн хэсэгт хуваасан байна. АНУ-ын иргэдийн очиход хамгийн таатай эхний бүлэгт Зүүн болон Хойд Европын орнууд, түүнчлэн хуучин Зөвлөлт Холбоот Улсын бараг бүх орон оржээ. Америкчууд илүү болгоомжтой байх хэрэгтэй улсууд хоёр дахь бүлэгт багтсан байна. Гурав дахь бүлэгт АНУ-ын иргэд очихоор төлөвлөж байгаа бол үүнийгээ эргэж харах шаардлагатай орнууд оржээ. Энэ бүлэгт Орос, Нигер, Турк, Пакистан, Чад улс багтаж байна.

Афганистан, Ирак, Иран, Ливи, БНАСАУ дөрөв дэх бүлэгт орж, Америкчуудыг эдгээр оронд аялахыг огтзөвлөхгүй байгаа ажээ.

Орос улс Европын 19 оронд нөлөөтэйг АНУ-ын ардчилсан нам илрүүлснийг үүнээс өмнө мэдээлж байсан тухай“Известия” сонинд дурдсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин