Японы сансрын нисэгч 9 см өндөр болжээ

Японы сансрын нисэгч Норисигэ Канаи Олон улсын сансрын станцад (ОУСС) гурван долоо хоносны дараа 9 сантиметрээр өндөр болжээ. “Сургуулийн дунд болон ахлах ангидаа ингэж өсч байгаагүй. Одоо “Союз” хөлгийн суудалд багтах болов уу гэдэгт би санаа зовж байна” гэж Японы сансрын нисэгч өөрийн Twitter-т бичсэн байна.

Сансарт таталцлын хүч байдаггүйгээс хүний өндөр ойролцоогоор 1-2 сантиметрээр нэмэгддэгийг хэвлэлд дурджээ. Заримдаа сансрын нисэгчийн өндөр арай жааханилүү нэмэгддэг ч, 9 сантиметрээр өндөр болсон тухай мэдээлэл хэзээ ч байгаагүй гэнэ.

Японы сансрын JAXA агентлагийн сансрын нисэгч, эмч Норисигэ Канаи Америкийн НАСА-гийн сансрын нисэгч Скотт Тингл болон Оросын Антон Шкаплеров нарын хамт 2017 оны арванхоёрдугаар сарын 19-нд ОУСС-д очсон юм.

Сансрын тээврийн “Прогресс МС”, Dragon болон Sugnus хөлгүүдийн ачааг хүлээн авч, буулгаж өмнөх багийнхны суусан “Союз МС-06” хөлгийг дэлхийд буцаах нь сүүлчийнбагийн гишүүдийн зорилго байх ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин