Хоёр Солонгос тохиролцохооор мэрийж байна
Солонгосын хойгийн түгшүүртэй байдлыг зөөлрүүлж болох уулзалт, яриа хэлэлцээр боллоо. Эхний өдөрхоёр тал эвийн зохицуулалтын талаарх тасалдсан хэлхээ холбоог сэргээх асуудал хэлэлцсэн байна. Өвлийн олимпийн наадам нь үндэстнийг түр боловч нэгтгэхэд туслаж болох юм. Умардын тал Өмнөдөд өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид илгээхэд бэлэн байгаа аж.
Хэрвээ нэгтгэн дүгнэх гэж оролдвол, Ким Чен Ун олон улсын хэмжээнд ганцаардмал байдлын нөхцөлд өөрийн орны аюулгүй байдлыг хангажчадсаны гадна, хэлэлцээ хийх үүд хаалгыг нээлттэй хэвээр үлдээлээ гэдгийг хэлж болохоор байна.
Хоёр Солонгосын цэрэг байлдааны бүрэн бэлэн байдалд бие биеийнхээ эсрэг зогсож байгаа 38 дугаар зэргэдийн Пханмунжом тосгонд Солонгосын хойгт гал зогсоох тухай дайсагнагч хоёр улсын төлөөлөгчдийн хэлэлцээ сүүлийн хоёр жил хагасын дотор анх удаагаа өчигдөр боллоо. Пёнчаны Өвлийн олимпийн наадамд Умард Солонгос оролцоход бэлэн байгаа асуудал ийм яриа хэлцээ хийх албан ёсны шалтаг болсон хэдий ч,өчигдрийн хэлэлцээ энэ сэдвийн хүрээнээс хальжээ.
Ийнхүү хэлэлцээ шинэ оны жинхэнэ дуулиант явдал болж байна. Нэгдүгээр сарын 1-нд телевизээр үг хэлэхдээ Ким Чен Уны дэвшүүлсэн энх тайванч санаачлагыг Өмнөдийн тал тэр даруй хүлээн авсан юм. Харин Өмнөд Солонгосын гол холбоотон АНУ Пхеньяны эрх баригчидтай хэлэлцээ хийх цаг хугацаа аль хэдийнэ дууссан хэмээн мэдэгдэж байсан юм.
2000 оноос Солонгос хоорондын хэлэлцээнд оролцож байсан хуучин цэргийн хүн болох БНАСАУ-ын төлөөлөгч Ри Сон Гвон одоо Умардын тал нааштай үр дүнд хүрэх нухацтай бодолтой байгааг ойлгуулсан байна.
Олимпийннаадам яг сарын дараа эхлэж гэж байгаа бөгөөд Өмнөд Солонгос зохион байгуулалтын хэд хэдэн амаргүй асуудал шийдэх хэрэгтэй болж байна. БНАСАУ Пёнчанд дээд тушаалын хүмүүсээс бүрдсэн албан ёсны төлөөлөгчидявуулах бодолтой байгаа бөгөөд тэднээс олон хүн АНУ-ын хориг арга хэмжээний жагсаалтад орсон байжболохюм. Өмнөдийн тал угтан тоссон алхам хийхэд бэлэн байгаагийн зэрэгцээ энэ асуудлыг шийдвэрлэх өөрийн хувилбарыг санал болгож байна.
“Хэрвээ Умард Солонгосын төлөөлөгчдийн хувьд шаардлагатай гэж үзэж байгаабол, бид Умардын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлах тухай асуудал хэлэлцэж болох юм” гэж Өмнөд Солонгосын ГХЯ-ны төлөөлөгч Но Гю Док дурджээ.
Пёнчханы өвлийн олимпийн наадамд Умардаас тамирчид болон албан ёсны төлөөлөгчдийн зэрэгцээхөгжөөн дэмжигчид, жүжигчид, бүжгийн хамтлаг, сэтгүүлчид, тэр ч байтугай тхэквондогийн багийнхан очихоор төлөвлөж байгаааж. 2000 оны Сиднейн зуны олимпийн наадмаас хойш хоёр талын багнэг далбаандор цэнгэлдэххүрээлэнгээр анх удаа явж болох юм. БНАСАУ-ын цөмийн асуудлыг шийдвэрлэснээрлгал зогсоож болох юм гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Инсануулсан нь үнэн.
Үүнийг Пхеньяны эрх баригчид хэрхэн үзэж байгаа нь одоогоор тодорхойгүй байна. Ким Чен Ун шинэ жилээр үг хэлэхдээ, цөмийн зэвсгийн товчлуур миний ажлын ширээн дээр байнга байгаа, шинэ 2018 он Америкийн түрэмгий бодлогыг тогтоон барихад чиглэсэн цөмийн цэнэгт хушуу, пуужинг олноор нь үйлдвэрлэх он болно гэж мэдэгдсэн юм.
Солонгосын хойгийн хямралыг хэзээ мөдгүй зохицуулах тухай ярих нь арай эртдэхнь мэдээж.Хоёр орны хооронд итгэлцлийн түвшиних биш хэвээр байгаа. Умардын цөмийн зэвсэг давын өмнө АНУ-ын эсрэг чиглэж байгаа. Тиймээс Олимпийн эвлэрэл Пёнчаны наадам дууссаны дараа ч хэвээр байх эсэх нь чухамхүү АНУ-ын цаашдын үйлдлээс шалтгаалж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ