Сахарын цөлд цас оржээ
Сүүлийн 30 жилд Сахарт ердөө дөрвөн удаа цас оржээ. Сахарын цөлд цас орох нь их ажиглагдаж байгааг Алжирын TSA сонинд мэдээлжээ. Байгалийн ховор үзэгдлийг харуулсан гэрэл зургуудыг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд нийтлэсэн байна.
Сонинд бичсэнээр, Сахарын цөлийн хойд нутаг дахь Алжирын Айн-Сефра хотоос холгүй газартням гарагийн өглөө цас оржээ. Хотын захад нийтдээ 40 см гаруй зузаан цас орсон ч, орой тийшээ цас хайлж эхлэсэн байна. Энэ нутагт нэгдүгээр сарын дундаж темиператур Цельсийн нэмэх 6-12 хүртэл градус байдаг ажээ.
Дэлхийн хамгийн алдартай энэ цөлд цас анх удаа орж байгаа нь энэ бишээ. Өнгөрсөн онд энэ газарт цас орсон аж. Үүнээс өмнө Сахарын цөлд 1979 оны хоёрдугаар сард л цас орж байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ