АНУ-ын цагдаа нар жилд 1000 хүнийг буудан хороожээ
The Washington Post” (WP) сонин шүүхийн баримт бичиг болон цагдаагийн байгууллагын тайланг иш татахдаа, 2017 онд АНУ-ын цагдаа нар албан үүргээ гүйцэтгэж явахдаа 987 хүнийг буудан хороосныг мэдээлжээ.
Ингэхдээ алагдсан хүмүүсийн 22% нь африк гаралтай америкчууд байсан бөгөөд тэд АНУ-ын хүн амын ердөө 6%-ийг эзлэдэг байна. Амь насаа алдсан хүмүүсийн дунд өсвөр насны 28 хүүхэд байжээ.
2016 онд Америкийн цагдаа нарын гарт 968 хүн, 2015 онд 995 хүнамь үрэгдсэнбайна. Сент-Луис хотодөсвөр насны хар арьст Майкл Брауныг алагдсаны дараа сонины сэтгүүлчид 2014 оноос улс орны хэмжээнд цагдаа нарт алагдсан хүмүүсийн тоог гаргаж эхлэжээ. Харин ийм тоо баримт албан ёсоор нийтлэгддэггүй юм.
2017 оны арванхоёрдугаар сарын 24-нд Техас муж улсад буудалцах үеэр цагдаа нарын суманд зургаан настай хүүхэд санаандгүй оногджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ