Ким Чен Уны бие "тааруухан" байна

БНАСАУ-ын удирдагчКим Чен Уны бие таарууханбайгаа бололтой хэмээн Өмнөд Солонгосын шинжээчид нотлож байна. Энэ талаар “Тона ильбо” сонинд бичсэнийг РИА Новости агентлаг дурджээ.

Чхунчхон-Пукто мужийн их сургуулийн профессор Чо Дон Ука шинэ жилээр Умард Солонгосын удирдагчийн хэлсэн үгэнд дүн шинжилгээ хийхэд Ким Чен Уны хэлсэн үгэн дэх хэд хэдэн гийгүүлэгчийн дуудлагын чичиргээ, царгиа, хэлбэлзлийн түвшин нь түүний “зүрх, уушиг гэхээсээ бөөр нь асуудалтай байж мэдэх юм” хэмээн нотлох боломж олгож байна гэж мэдэгджээ.

Ийм дүн шинжилгээ нь онош тавих үндэслэл биш, гэхдээ бусад эрхтэнтэй хаарьцуулахад бөөрний үйл ажиллагаа нь муу юм шиг байна хэмээн нотлох боломжийг судалгааны дүн олгож байгааг эрдэмтэн тайлбарласан байна.

Нотлогдоогүй мэдээллээр, Ким Чен Ун чихрийн шижин өвчинтэй, түүнчлэн артерийн даралт ихтэй ажээ. 2016 онд Өмнөд Солонгосын тагнуулын албаныхан түүний жинг тодорхойлоод, дөрвөн жилийн хугацаанд 90-ээс 130 кг хүртэл 40 килограммаар жин нэмжээ хэмээн нотложээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин