Долоо хоногийн арилжааны тойм мэдээ

Монголын хөрөнгийн бирж 2018 оны нэгдүгээр сарын 2-5-ны өдрүүдэд 4 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 1,291,723,549 төгрөгийн арилжаа хийж, өдөрт дунджаар 322.9 сая төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Нийт 47 компанийн 650,028 ширхэг хувьцааг 378,510,159төгрөгөөрарилжаалагдсан байна.

Идэвхтэй арилжигдсан хувьцаа:

Симбол

Үнэт цаасны нэр

Ширхэг

Үнийн дүн

1

APU

АПУ

191,985

134,538,981

2

GOV

ГОВЬ

2,847

76,429,340

3

TTL

ТАВАН ТОЛГОЙ

6,406

57,521,680

4

JIV

ЖИНСТ-УВС

20,242

33,563,630

5

ITLS

АЙТҮҮЛС

148,752

26,894,320

Идэвхтэй хувьцааны арилжаа явуулсан үнэт цаасны компаниуд:

Симбол

Компанийн нэр

Тоо ширхэг

Үнийн дүн

1

BDSC

БиДиСек ХК

358,412

187,897,571.08

2

GLMT

Голомт Капитал ХХК

145,148

116,853,249.49

3

STIN

Стандарт инвестмент ХХК

217,834

91,325,973.55

4

TDB

Ти Ди Би Капитал ХХК

200,338

66,929,782.27

5

BUMB

Бумбат-Алтай ХХК

60,459

52,752,921.95

Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2. ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:

2018 оны 1-р сарын 2-ны өдрөөс 1-р сарын 5-ны өдрүүдэд ЗГҮЦ анхдагч зах зээл дээр арилжаагүй.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн нийт 14 удаагийн хэлцлээр 9,386 ширхэг үнэт цаас 913,213,390 төгрөгөөр арилжаалагдлаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:

Симбол

Компанийн нэр

Тоо ширхэг

Үнийн дүн

1

BZIN

Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК

10,283

993,413,360

2

GLMT

Голомт Капитал ХХК

4,950

481,057,500

3

GAUL

Гаүли ХХК

1,729

172,900,000

4

NOVL

Новел инвестмент ХХК

1,598

158,521,600

5

BDSC

БиДиСек ХК

212

20,534,320

Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

3. КОМПАНИЙН БОНДЫН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА:

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа явагдаагүй.

2018 оны 1 дүгээр сарын 5-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 2,440,206,744,491 болсон бол 'MSE ALL' индекс 1,164.89 нэгж болж 1.62 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ