“Аdidas”-ын тэргүүн Оросын эсрэг хоригийн тухай

Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ нь өрнөдийн орнуудад өөрсдөд нь л хор хүргэсэн юм гэж Германы “Adidas” компанийн тэргүүн Каспер Рорстед мэдэгдсэнийг РИА Новости агентлаг уламжилжээ.

“Хориг арга хэмжээгээр бид Оросыг л шийтгэж байгаа хэрэг юм хэмээн үзэж буй тэр хүмүүс их эндүүрч байна. Өрнөдөд энэ нь олон ажлын байр байхгүй болоход хүргэсэн. Улс төрчид үүнийг дуугүй өнгөрүүлэхийг илүүд үздэг” гэж Рорстед мэдэгджээ.

Өрнөдийнхөн Оростой харилцаагаа сайжируулах хэрэгтэй, учир нь Орос улс бусад олон орныг бодвол Европт хамаагүй ойр байдаг гэж тэр тэмдэглэсэн байна.

“Би Орос орныг мэддэг болоод олонжил болж байгаа бөгөөд энэ ойр дөт байдлыг ч мэдэрч байдаг. Энэ орон, түүний оршин суугчид надад таалагддаг, соёлын талаар Орос улс бусад орныг бодвол Европт хамаагүй ойр байдаг юм” гэж тэр онцлон тэмдэглэжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин