Орос, АНУ зэвсэглэлээр дахин хөөцөлдөж эхлэв
Дунд болон ойрын тусгалын пуужинг устгах тухай гэрээнд АНУ, ЗСБНХУ гарын үсэг зурснаас хойш 30 жилийн дараа Орос, АНУ хоёр дахин зэвсэглэлээр хөөцөлдөж эхлэж байна гэж “Вашингтон пост” сонинд бичжээ.
1987 оны энэ гэрээний ачаар хоёр орны хооронд зэвсэглэлээр хөөцөлдөхийг зогсоосон юм гэж сонинд бичжээ. Энэ бол “итгэл найдварын он жилүүд” байсан бөгөөд том гүрнүүд “цөмийн дайны аюулыг багасгахын тулд хэлэлцээрт итгэл үзүүлсэн юм” гэж дурдсаныг Оросын телевизийн RT суваг мэдээлсэн байна.
Одоо энэ итгэл алдагдаж, хоёр орон зэвсэглэлээр дахин хөөцөлдөж байна. Хоёр тал ингэхийг хүсэхгүй байгаахэмээн нотлодогийг сонинд дурджээ.
Үүний зэрэгцээ 2014 оноос АНУ гэрээний болзлыг зөрчсөн тусгал бүхий далавчит пуужин хийж, туршсан гэж АНУ 2014 оноос Оросыг буруутгаж байдаг юм. Оросын тал үүнийг няцаадаг бөгөөд энэ нь зэвсэглэлд авсан гэх 9М729 пуужинг хэлж байгаа юм гэж “Вашингтон пост” сонинд бичсэн байна.
Америкийн пуужингаас хамгаалах “Иджис” систем нь мөн гэрээг зөрчиж байгаа юм гэж Оросын тал бас мэдэгджээ.
Тийнхүү Оросын талаар гэрээг биелүүлүүлэхийн тулд “эдийн засаг, цэргийн арга” хэрэглэх бодолтой байгааг Америкийн ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа өнгөрөгч оны арванхоёрдугаар сард мэдэгдсэн юм.
Харин Конгресс Оросын энэ үйлдлийг “гэрээг ноцтой зөрчиж буй” хэрэг хэмээн зарлаад, үүнтэй холбогдуулан газарт байрладаг пуужингийн судалгаа явуулах бодолтой байгаагаа илэрхийлжээ. “АНУ гэрээнээс татгалзахаар төлөвлөж байна” гэж 12 дугаар сарын 14-нд Владимир Путин мэдэгдсэн юм.
“Харилцанцухалдаж, бие биеэ буруутгаж буй энэ бүх байдал нь ойрын болон дунд тусгалын пуужинг устгах тухай гэрээг мөрдөхгүй байх, улмаар пуужинт зэвсэглэлээр дахин хөөцөлдөж эхлэхэд хүргэж байна" “Вашингтон пост” сонин гэрээг зөрчихгүй байхыг хоёр талд уриалаад,цөмийн зэвсэг аюултайг дурджээ.
Орос улс эдийн засгийг тамирдуулсан зэвсэглэлээр хөөцөлдөх явдалд татагдан орох бодолгүй байна гэж Путин нэгбус удаа мэдэгдэж байсан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ