Дэлхийн хамгийн үсэрхэг бүсгүй нөхөрт гарчээ

2010 онд Гиннесийн номонд “Дэлхийн хамгийн үсэрхэг бүсгүй”-гээр тодорсон Тайландын 17 настай Супатра Сусуфан нөхөрт гарчээ. Энэ талаар Мetro сайтад мэдээлсэн байна.

Бангкок хотын Сусуфан бүсгүй хүүхэд байхаасаа ховор өвчин–Абрамсын хамшинж буюу хэт их үстэх өвчинд шаналж байгаа ажээ. Дундад зууны үеэс 50 хүн л ийм өвчнөөр өвчилж байсан нь бүртгэгджээ. Ийм өвчинд шаналдаг хүмүүсийналга болон тавхайнаас бусад биеийн бүх хэсэгт өтгөн үс ургадаг аж.

Сусуфан лазерын эмчилгээгээр үснээсээ салах гэж оролдсон ч энэ нь тус болоогүй байна. Тэрээр хэсэг хугацаанд нүүрнийхээ үсийг тоохоо больсон ч, хуримын дараа нүүрнийхээ үсийг хусах болжээ. Тэр өөрийн нөхрийн тухай ярихдаа, “Чи миний амьдралын анхны эрэгтэй төдийгүй, насан туршийн минь хайр” гэж хэлсэн байна.

Түүнийг сургуульд сурч байхад нь элдвээр гоочилж, “бэлтрэг” хэмээн хочилдог байсан ч, Сусуфан сэтгэл санаагаар уналгүй, өөдрөг бодолтой байхыг үргэлж мэрийдэг байжээ. Тэрээр Гиннессийн номонд өгсөн ярилцлагадаа “Би бусад хүнээс ялгаатай гэдгээ мэдэрдэггүй бөгөөд надад олон найз байдаг. Гэхдээ миний үс намайг онцгой болгодог” хэмээсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин