Цаг уурын гамшиг АНУ-ыг нөмрөв

АНУ-д цасан шуурга шуурч, маш их хүйтэрч байгаагаас хүмүүс амь насаа алдаж, муж улсуудын тэн хагаст нь онц байдал тогтоожээ. Баасан гарагт шилжих шөнө хүчтэй шуурга Хойд Америкийг нөмөрч, үүнийг уур амьсгалын бөмбөг хэмээн нэрлээд байна. Тус орны түүхэнд Хавайн арлаас бусад газарт температур хэвийн хэмжээнээс доош унажээ. Тэр ч байтугай өмнөдийн муж улсуудад цас орсон байна. Нисэх буудлууд хаагдаж, замууд бөглөрчээ.

Массачусетс мужид байдал хамгийн ноцтой байна. Зузаан мөстсөн малгай өмссөн гал сөнөөгч Бобби Леманы зураг байгалийн гамшгийн нэг ёсны бэлгэдэл болжээ.

Эрэг хавийн нутагт аж төрдөг хүмүүст онцгой хүнд байна. Учир нь 1921 оноос хойш үзэгдэж байгаагүй хүчтэй салхи эрэг хавийг нөмөрчээ. Далайн давалгааны улмаас хотуудын гудамж усаар дүүрч, үер болж мэдэхээр байна.

Нью-Йорк хотын эрх баригчид онцгой байдлын горим тогтоож, сургуулиудыг нэг өдөр хаажээ. Метроны ил шугамуудын үйл ажиллагаа тасалдаж, цас цэвэрлэх техник гарсан ч,зуны дугуйтай машинууд хунгарт сууж байна (энд өвлийн дугуй тавьдаггүй аж).

Жон Кеннедийн нэрэмжит Ла-Гуардия болон Нью-Йоркийн нисэх буудалд 4000 нислэг хойшлогдож, олон арван мянган зорчигч олон цагаар хүлээж байна.

Энэ амралтын өдрүүдэд зүүн эргийн нутагт илүү их хүйтрэх төлөвтэй байна. Хэд хэдэн мужид цас их унах магадлалтай байгааг АНУ-ын үндэсний ус цаг уурын алба зарлажээ. Зүүн хойдзүгийн Шинэ Английн зарим нутагт хагас метр хүртэл зузаан цас унахаар байгаа аж.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин