Паралимпийг дуустал цэргийн сургуулилт хийхээс татгалзжээ
АНУ, Өмнөд Солонгос Пёнчанд Паралимпиаддуусах хүртэл Солонгосын хойгийн хавьд цэргийн сургуулилт хийхгүй байхаар тохиролцсоныг АНУ-ын батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис мэдэгджээ. Энэ талаар “Defense News” сонинд бичсэн байна.
Хоёр орны удирдагчид ингэж тохиролцсон тухай Өмнөд Солонгосын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд өмнө нь мэдээлж, сүүлд нь үүнийг Цагаан ордон нотложээ. Пёнчаны өвлийн олимпийн наадам хоёрдугаар сарын 9-25, Паралимпийн наадам гуравдугаар сарын 9-18-нд болох юм.
Өмнөд Солонгостой харилцаагаа сайжруулах тухай БНАСАУ-ын сүүлчийн санаачлагыг Мэттис тайлбарлахдаа "сургуулилтыг хойшлуулсан тухай шийдвэр нь энэ санаачлагатай холбоогүй юм" гэж мэдэгджээ.
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун БНАСАУ, Өмнөд Солонгосын хооронд удаан хугацаагаар хаалттай байсан холбооны тусгай шугамыг нээх тушаалыг нэгдүгээр сарын 3-нд өгсөн юм. Мөн өдөр БНАСАУ, Өмнөд Солонгосын төлөөлөгчид сэргээсэн холбооны шугамааранх удаа ярилцсан байна.
Пёнчаны олимпийн наадамд оролцох боломжийн тухай асуудал нь тэдний хэлэлцсэн нэг сэдэв байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ