АНУ-ын ерөнхийлөгчийн “цөмийн товчлуурын” зургийг Instagram-д тавьжээ

АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обамагийн албан ёсны гэрэл зурагчин байсан Пит Соуза АНУ-ын ерөнхийлөгчийн ширээн дээрх цөмийн чемодан болон улаан товчлуурын зургийг Instagram-д тавьсан байна.

Нэг зурагт Цагаан ордны ажилтан АНУ-ын стратегийн батлан хамгаалалтын системийн удирдлага бүхий цүнхийг ерөнхийлөгчийн нисэх онгоцонд авч орж байдаг. Өөр нэг гэрэл зурагт Зууван танхим дахь төрийн тэргүүний ширээн дээр улаан товчлуурхарагдана.

“Аз болоход, энэ улаан товчлуур нь дайн эхлүүлэхэд зориулагдсан биш, харин туслахыг дуудахад хэрэглэгддэг юм” гэж Соуза зургийг тайлбарлажээ.

Америкийн одоогийн удирдагч Дональд Трамп сүлжээгээр БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Унтай эчнээ мэтгэлцэхдээ миний цөмийн товчлуур илүү том, илүү хүчтэй гэж мэдэгдсэний дараа зурагчин эдгээр зургийг нийтлүүлсэн байна. Энэ нь цөмийн зэвсгийг удирддаг товчлуур ширээн дээр байдаг гэж Умард Солонгосын удирдагчийн хэлсний хариу болжээ.

Тив хоорондын баллистик пуужин харвах боломжийг цөмийн зэвсэгтэй гүрнүүдийн тэргүүн нартолгодог гэх системийг цөмийн товчлуур гэж нэрлэдэг аж. Гэвч үнэндээ бол энэ систем нь цөмийн чемодан байдаг бөгөөд ерөнхийлөгч командын суурин цэгүүдийн гадна байгаа тохиолдолд пуужин харвах тусгай багаж болонкодуудуг чемоданд байдаг байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин