Хоёр Солонгосын холбооны тусгай шугамыг сэргээжээ

Өчигдөр Ким Чен Уны шийдвэрээр сүүлийн хоёр жилд анх удаа хоёр талын холбооны тусгай шугамыг сэргээсэн тухай БНАСАУ-ын төв телевизээр мэдээлжээ. Умард Солонгосын удирдагч Пёнчаны өвлийн олимпийн наадамд БНАСАУ-ын шигшээ багийг оролцуулахаар шийдвэрлэснээ нэгдүгээр сарын 1-нд зарласан билээ.

Умард, Өмнөдийн төлөөлөгчдийн анхны уулзалт 38 дугаар зэргэдийн цэрэггүй бүсийн доторхи Пханмунжомд нэгдүгээр сарын 9-нд болох ажээ. Энэ бүсэд хоёр Солонгосын цэрэг бие биеийнхээ эсрэг байлдааны бэлэн байдалд байдаг юм. Дашрамд дурдахад, энэ нь Пёнчаны олимпийн тосгоноос ердөө 80 километрт байдаг ажээ.

Ким Чен Ун урьдчилсан болзол тавилгүйгээр яриа хэлцээ сэргээхийг санал болгосон байна. Өмнөдөд үүнийг олимпийн наадам нь яриа хэлцээний цорын ганц сэдэв биш гэдгийн дохио хэмээн тайлбарлаж байна. “Умардын цөмийн асуудлыг шийдвэрлэхгүйгээр хоёр Солонгосын харилцааг тусад нь сайжруулахаргагүй бөгөөд тиймээс БНАСАУ-ын цөмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд гадаад бодлогын байгууллага манай холбоотнууд болон олон улсын хамтын нийгэмлэгтэй нягт хамтран ажиллах ёстой” гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин үзэж байна.

Ким Чен Ун шинэ жилээр үг хэлэхдээ, АНУ-ын түрэмгий бодлогыг тогтоох барихын тулд цөмийн цэнэгт хушууг олноор нь үйлдвэрлэж эхлэхийг зорилт дэвшүүлээд, цөмийн зэвсгийн товчлуур миний ажлын ширээн дээр үргэлж байдаг хэмээн дурдсан юм. Энэ мэдэгдэл үнэндээ байгаа яг онож, тодруулбал Дональд Трамп цөмийн зэвсгийн товчлууруудыг харьцуулжээ. “Надад ч гэсэн мөн цөмийн зэвсгийн товчлуур бий, гэхдээ минийх түүнийхээс хавьгүй том, хавьгүй их хүчтэй” гэж Америкийн ерөнхийлөгч Твиттер-т бичсэн байна.Тэрээр зууван танхим дахь өөрийн ширээн дээр байгаа товчлуурыг ч үзүүлжээ.

Өмнөд Солонгос БНАСАУ-ын шигшээ багийнхныг байрлуулах төлөвлөгөөг нэгэнт боловсруулж байгаа аж.Тамирчдыг Пёнчанд автобусаар, харин дагалдан ирэх төлөөлөгчид болон хөгжөөн дэмжигчдийг тэнгисээр усан онгоцоор хүргэхийг санал болгож байгаа гэнэ. Өмнөд болон Умард Солонгосын олимпийн багийнхан хамтран оролцож байсан туршлага бий. Тэд 2000 оны Сиднейн зуны олимпийн наадмын нээлтийн үеэр нэг тугийн дор жагсан явсанюм.

Бас Пусаны 2002 он, Инчоны 2014 оны Азийн наадам, түүнчилэн 2003 оны Тэгүгийн Универсиадад оролцож байсан юм. Тийнхүү Пёнчаны цэнгэлдэх хүрээлэнд БНАСАУ, Өмнөд Солонгосын тамирчид цуг жагсан явахыг дэлхийн бусад орон харах болов уу гэсэн асуулт зүй ёсоор гарч ирж байна.

Энэ хоёр орон сайн санаа гаргаж байгаагийн сацуу, Солонгос хоорондын эвлэрэл тогтоохыг илт хүсэхгүй байгаа гурав дахь хүчин бас бий. Олимпийн наадмын үеэр Умардын эсрэг чиглэсэн цэргийн сургуулилтыг тасалдуулах бодолгүй байна гэдгээ АНУ нэгэнт мэдэгдсэн юм. Энэ нь Солонгосын хойгийн хямралын хурц үе дуусгавар болох болоогүй юм байна гэсэн үг юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин