Хүмүүнлэгийн хамгийн аймшигт хямрал нүүрлэж байна
НҮБ-ын мэдээгээр дэлхийд одоо 20 сая гаруй хүн өлсгөлөнд нэрвэгдэж, тэдэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай байгаа ажээ.
“2017 он хүмүүнлэгийн аймшигт хямралын жил байсан хэдий ч, 2018 онд бүр илүү ноцтой болж мэднэ” гэжИх Британийн олон улсын хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Пенни Мордаунт хэлснийг “Телеграф” сонинд дурдсан байна.
Тус яам хүмүүнлэгийн хямралын уршигийг арилгахын тулд НҮБ-ын санд нэмж 21 сая ам.доллар гаргаж өгөх болсноо зарлажээ. 13 сая хүнийг ундны усаар хангаж, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулахад энэ мөнгийг зориулахаас гадна 9 сая хүнийг хүнсний бүтээгдэхүүнээр хангах аж.
Африкийн дөрвөн орон – Йемен, Нигери, Сомали, Өмнөд Судан дахь хүмүүнлэгийн хямрал нь 1945 онд НҮБ байгуулагдсан үеэс хойшхи хамгийн томоохон нь болсон юм гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн орлогчСтивен О’Брайен өнгөрсөн оны гуравдугаар сард мэдэгдэжбайсан билээ.
“Бид түүхийн эгзэгтэй үед байна. Одоо дөрвөн орны 20 сая гаруй хүнд өлсгөлөн нүүрлэж байна. Тиймээс дэлхий нийтийн хэмжээнд уялдуулан зохицуулсан, хамтын хүч чармайлт тавихгүй бол хүмүүс өлсгөлөнгөөр үхэж, олон хүн өвчин эмгэгт шаналж, нас барах болно” гэжО’Брайен хэлсэн байна.
Хэрвээ олон улсын хамтын нийгэмлэг болж буй хэрэг явдлыг тоохгүй бол дэлхийд дүрвэгсдийн шинэ давалгаа нүүрлэж, улмаар “бүс нутгуудын байдал улам тогтворгүй болно” гэдгийг тэр анхааруулжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ