Өмнөд Солонгос БНАСАУ-тай хэлэлцээ хийнэ
Өмнөд Солонгос дараа долоо хоногт өндөр түвшинд хэлэлцээ хийхийг БНАСАУ-д санал болгож байна.БНСУ-ын улс үндсээ нэгтгэх хэрэг эрхэлсэн сайд Чо Мён Гюн ингэж мэдэгдсэнийг Ёнхап агентлаг мягмар гарагт мэдээлжээ.
Тус агентлагийн мэдээлснээр, Пхеньяны эрх баригчид зөвшөөрвөл уулзалт хоёр орны цэрэггүй бүс дэх хилийн Пханмунжом сууринд нэгдүгээр сарын 9-нд болж болох аж. Тухайлбал, Өмнөд СолонгосынПёнчаны2018 оны өвлийн олимпийн наадмын сэдвийг хөндөж ярихаар төлөвлөж байна.
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уншинэ жилийг тохиолдуулан үг хэлэхдээ, тус орны удирдлага Өмнөдтэй яриа хэлцээ хийхэд нээлттэй байгаа бөгөөд Умард Солонгосын тамирчид Олимпийн наадамд оролцоход бэлэн байгааг илэрхийлжээ. Үүний хариуд Өмнөд Солонгосын эрх баригчид “хэзээ ч, ямар ч газарт, зохих бүрэлдэхүүнтэй” уулзалт хийхийг зөвшөөрсөн байна.
Ким Чен Ун хэлсэн үгэндээ Умард Солонгос 2017 онд өөрийн цөмийн хүчнийг байгуулж дууссаныгмэдэгдсэн юм. “Цөмийн зэвсгийн товчлуур миний ажлын ширээн дээр байгаа” гэж тэр хэлээд,Солонгосын хойгт цэргийн түгшүүртэй байдлыг бууруулж, энх амгаланбайдал тогтоох хэрэгтэй гэжээ.
Гэтэл АНУ БНАСАУ-ыг цөмийн зэвсэгтэй гүрэн хэмээн хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэж НҮБ-д суугаа Америкийн байнгын төлөөлөгч Никки Хейли мэдэгдсэнийг РИА Новости агентлаг дурдсан байна.Пхеньяны эрх баригчид дахин пуужингийн туршилт хийхээр бэлтгэж байгаа тухай мэдээг Вашингтоны засаг захиргаа мэдэж байгаа гэж Хейли тэмдэглэжээ. Ийм туршилт хийхгүй гэдэгт найдаж байгаагаа тэр илэрхийлсэн байна. Харин туршилт хийвэл Умард Солонгосын эсрэг “бүр ахиухан арга хэмжээ” авах хэрэгтэй болно гэж тэрээр төгсгөлд нь дурджээ.
Өвлийн олимпийн наадам хоёрдугаар сарын 9-25-нд болох юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ