Иранд мөргөлдөөний үеэр 21 хүн амь үрэгджээ
Бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж, ажилгүйдэл ихсэж, авлига газар авч буйд дургүйцсэнээс болоод Иранд хэдэн өдрийн өмнө жагсаал, эмх замбараагүй байдал эхлэсэн юм.
Интерфакс агентлагийн мэдээлснээр эсэргүүцлийн арга хэмжээний үеэр тус оронд 21 хүн амь үрэгджээ.
Нэгдүгээр сарын 2-ны мягмар гарагт шилжих шөнө есөн хүн алагдсан байна. Цагдаагийн хэсгээс зэвсэг хулгайлах гэж байхад нь зургаан хүнийг буудан хороожээ. Хомейнишехр хотод хоёр залуу амь үрэгдсэн байна. Нажафабад хотод хувьсгалт гвардийн нэг албан хаагч амь насаа алджээ.
Нэгдүгээр сарын 1-нд шилжин шөнө 10 хүн алагдаж, арванхоёрдугаар сарын 30-нд хоёр хүн амь үрэгдсэн байна. Тийнхүү эмх замбараагүй явдлын улмаас ердөө хэдхэн өдрийн хугацаанд нийтдээ 21 хүн амь үрэгджээ.
Иранд олныг хамарсан эсэргүүцлийн арга хэмжээ өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-наас болж байгаа юм. Бараа бүтээгдэхүүний үнэ өсч, ажилгүйчүүд олширч, авлига газар авч байгаад дургүйцсэн хүмүүс гудамжинд гарч, жагсаал хийхэд хүрчээ.
Ираны ерөнхийлөгч Хасан Рухани амгалан тайван байхыг иргэддээ уриалсан байна. Зарим нийгмийн сүлжээг хаасан тухай мэдээлжээ.Иранд болж буй хэрэг явдал нь тус орны дотоод хэрэг гэж Орос улс үзэж, харин АНУ эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчдод туслах бодолтой байгаагаа мэдэгдээд байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ