Элдэв хоргоолтоос эмэгтэйчүүдийг хамгаалах хөдөлгөөн байгуулагджээ
Холливудын кино, театрын эмэгтэй жүжигчид, телевизийн ажилтан эмэгтэйчүүд сексийн шинжтэйгээр хоргоож оролдох, “Time's Up” нэрээр ялгаварлан гадуурхахаас нийт орны хэмжээнд эмэгтэйчүүдийг хамгаалах хөдөлгөөн байгуулсан тухай 2018 оны нэгдүгээр сарын 1-нд зарлажээ.
Жүжигчин, киноны зохиолч, найруулагч, продюсер, компанийн удирдагч зэрэг шоу-бизнесийн салбарт ажилладаг 300-аас цөөнгүй эмэгтэй уг санаачлагыг дэмжсэнийг олон нийтийн хөдөлгөөний сайтад мэдээлсэн байна. Тэдний дунд жүжигчин Натали Портман, Эмма Стоун, Риз Уизерспун, Эшли Жадд, Ева Лонгория болон бусад эмэгтэй байгааг хэвлэлд мэдээлжээ.
Үйлчлэгч, пүүс, үйлдвэр, ресторан, зочид буудлын ажилтан зэрэг ажил, мэргэжлээрээ хамгийн нэр хүндтэйд ордоггүй бөгөөд ийм хоргоолтод өртсөн эмэгтэйчүүдэд хууль зүйн туслалцааүзүүлэх нь уг хөдөлгөөний гол зорилго болж байна.
2017 онд АНУ-д сексийн шинжтэй элдэв хоргоолттой холбоотой олон дуулиант хэрэг гарсан.Холливудын продюсер Харви Вайнштейны явдал хамгийн дуулиантай нь болсон юм. Холливудын продюссераас гадна бусад хэд хэдэн нэр алдартай, нөлөө бүхий эрчүүд хүүхнүүдийг элдэвээр оролдож хоргоож байсан нь илчлэгдсэн юм. Тэдний дунд жүжигчин Кевин Спейси, Дастин Хоффман, хошин шогийн Луис Си Кей, түүнчлэн АНУ-ын ерөнхийлөгч асан эцэг Жорж Буш зэрэг хүмүүс байгаа аж.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ