Умард Солонгос үндэсний цөмийн хүчнээ байгуулж дуусчээ

Умард Солонгос өөрийн цөмийн хүчин байгуулах ажлыг дуусгажээ. Тус орны удирдагч Ким Чен Ун ингэж мэдэгджээ.

“Бид үндэсний цөмийн хүчин байгуулах ажлыг дуусгалаа” гэж тэрээр шинэ жилээр мэндчилгээ дэвшүүлэхдээ хэлжээ. Түүнчлэн БНАСАУ 2017 онд үндэсний цөмийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйлсэд амжилт олсныг тэрөндөрөөр үнэлсэн байна.

“Цөмийн зэвсгийн товчлуур миний ажлын ширээн дээр байнга байдаг” гэж Ким Чен Ун дурджээ. Манай орон тогтоон барих цөмийн хүчний ачаар АНУ БНАСАУ-ыг эсрэг “дайн эхлүүлж чадахгүй” гэж тэр тэмдэглэсэн байна.

Манай орон цөмийн цохилт өгөхөөр шийдвэрлэсэн тохиолдолд АНУ-ын нийт нутаг “цохилтын бүсэд орох болно” гэж Ким Чен Ун мэдэгджээ. АНУ болон түүний гар хөл бологсдын зүгээс БНАСАУ-д үзүүлж буй даралт шахалт“бүр гаарлаа”гэж Умард Солонгосын удирдагч дурджээ.

Түүний хэлснээр, тив хоорондын баллистик пуужин туршилтын журмаар дахин харвах бэлтгэл ажил төгсгөлийн шатанд оржээ. Ийм пуужингуудыг “жинхэнэдайны байдлын” нөхцөлд байрлуулахад бэлэн байх ёстой гэж тэрээр дурдсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин