2018 онд Азийн орнууд дэлхийн эдийн засагт ноёлоно
Азийн томоохон эдийн засагтай орнуудын эдийн засгийн өсөн нэмэгдэж буй нөлөө 2018 онд болон дараачийн үед үргэлжлэн өснө. Блумберг агентлаг Азийн бүс нутгийн ойрын 10 жилийн хөгжлийн төлвийн тухай бичжээ.
2018 онд Энэтхэг улс Их Британи, Францын өмнө орсноор дэлхийн тав дахь эдийн засагтай орон болно. 2027 он гэхэд Энэтхэгийн эдийн засаг Германыч өмнө орж, гуравдугаар байранд гарна гэж Лондоны эдийн засаг, бизнес-судалгааны төвийн илтгэлд дурдсан байна.
2032 онд дөрвөн томоохон эдийн засгийн гурав нь (Хятад, Энэтхэг, Япон)Ази тивийнх байх бөгөөд тэр үе гэхэд Хятад улс бас АНУ-ыг гүйцэж, эхний байранд гарна. Энэтхэгийн дэвшил хөгжил үүгээр хязгаарлагдахгүй бөгөөд дээрх Лондоны төвийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, тус орон энэ зууны сүүлийн хагаст эхний байранд орох ажээ.
Түүнчилэн 2032 он гэхэд Өмнөд Солонгос, Индонез“долоогийн бүлгээс” Итали, Канадыг түрэн гаргаснаар, эхний аравт орох болно.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ